Thursday, December 15, 2016

iwatch-ийн загвар


Өнгөрсөн CES-ээр хүмүүсийн анхаарлыг татсан онцлох зүйл нь "зүүдэг" хэрэгслүүд байв. Тэдгээрийн ихэнх нь ухаалаг цаг, тракер, биеийн эрүүл мэндийн хяналтын хэрэгслүүд байсан. Харин бараг жил хагасын өмнөөс Аппел зүүдэг төхөөрөмж гаргах гэж байна гэсэн цуурхал газар аваад байсан юм. 

Өнгөрсөн онд Аппел хуучин Наякын FuelBand-ийн зохион бүтээгчийг өөрсдийн эгнээндээ элсүүлж авсан мөн ЭлЖи-тэй уян дэлгэцийн нийлүүлэлтийн гэрээ байгуулсан зэргээс үзвэл энэхүү цуурхал нь үнэний ортой бололтой юм. 

Гэхдээ яг ямар загвартай, ямар шидтэй эд болохыг Аппел танилцуулгын өдөр хүртэл нууцлах нь мэдээж. 

Харин Сан Франциско хот байрладаг интерфейсын мэргэжлийн загвар зохион бүтээгч Тод Хамилтон FuelBand-тэй уяан дэлгэц хослуулан iWatch-ийн загвар гаргажээ.

Тэрээр iOS 7-ийн интерфейсыг дуурайлган гэхдээ босоо хэлбэрээр бүтээсэн нь нэлээд шинэлэг санаа юм. Түүнчлэн хэрэглэгчдэд хэрэглэхэд хялбар байдлыг бодолцон зарим нэг онцгой саналуудыг дэлгэн харуулжээ. эх сурвалж: www.intechmongolia.blogspot.com

No comments:

Post a Comment